• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ИННОВЭЙШИ ИНВЕСТМЕНТ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-17 18:19:09

"Инновэйши Инвестмент" ХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хооронд "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн арилжааны системээр дамжуулан анхдагч зах зээлийн захиалга авч 8.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.

2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "Инновэйши Инвестмент" ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

2023 оны 12 дугаар сард нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 25% буюу "ККТТ" ХХК-ийн эзэмшиж буй 9,244,458 ширхэг энгийн хувьцааны төлбөр болох 2,080,003,050 төгрөгийг зориулалтын дагуу ККТТ ХХК руу шилжүүлжээ.

2024 онд төлөвлөж байсны дагуу QPау төлбөрийн системийн суурь дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд Суурь дэд бүтцийн сервер, тоног төхөөрөмжийг шинээр худалдаж авах болон одоогийн сервер, тоног төхөөрөмжийг өргөтгөх чиглэлээр 1,061,274,656 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн бөгөөд үүнийг татан төвлөрүүлсэн хөрөнгийн 15% буюу "Техник, тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах үйл ажиллагаа"-нд зориулагдах 1,247,994,608 төгрөгөөс зарцуулсан байна.

Мөн 2024 оны жилийн 2 дугаар хагасаас эхлүүлсэн QРау үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж, бэлэн бус төлбөрийн зах зээл дээрх үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой кампанит ажлын хүрээнд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 139,938,166 төгрөгийн зарцуулалт хийсэн байна. Үүнийг татан төвлөрүүлсэн хөрөнгийн "Бэлэн бус төлбөрийн зах зээл дээрх үйл ажиллагааны тэлэлт" хэсгээс зориулалтын дагуу зарцуулжээ.

Тус компани одоогоор нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 39.4%-ийг зориулалтын дагуу зарцуулаад байгаа ба үлдсэн хөрөнгийг зориулалтын дагуу 2025 болон 2026 онуудад зарцуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ