• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" ХК 2024 ОНЫ ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-20 15:54:21

"Сэндли ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалт, 76-р зүйлийн 76.1.12 дахь заалт болон компанийн дүрмийн 9 дугаар зүйлийн 8.6.8 дахь заалт, ногдол ашгийн бодлогын 3-р зүйлийн 3.1 дэх заалтын тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №05 тоот тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас 20.01 хувь буюу 1,701,367,700.00 (нэг тэрбум долоон зуун нэг сая гурван зуун жаран долоон мянга долоон зуу) төгрөгийг, нэгж хувьцаанд 7.61 (долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 10-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ