• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК” ХК 2024 ОНЫ 2-Р ХАГАС ЖИЛИЙН ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-19 11:50:28

"Богд банк" ХК Компанийн тухай хуулийн 46, 47,76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.6, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 Богд банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14.10 дахь заалтыг үндэслэн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №25/17 дугаар тогтоолоор "Богд банк" ХК-ийн 2024 оны 2-р хагас жилийн урьдчилсан байдлаарх татварын дараах цэвэр ашиг 25,156,527,760.73 төгрөгийн 20 хувь болох 5,031,305,552.15 төгрөгийг нийт эргэлтэд байгаа хувьцаанд тооцон, нэгж хувьцаанд 4.00 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр тогтоон, Монголбанкны зөвшөөрлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ