• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТӨРИЙН БАНК” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-18 10:23:07

"Төрийн банк" ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт Банкны тухай хуулийн 35.3 дугаар хэсэг, Төрийн банк ХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.13.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, "Төрийн банк" ХК-ийн Ногдол ашгийн бодлогыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 (жаран гурван төгрөг далан мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, эрх бүхий зохицуулагч байгууллагын зөвшөөрлийг хүлээн авсны үндсэн дээр ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ