• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-14 12:23:09

"Хаан банк" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5 дахь заалт, "Хаан банк" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.13.14 дахь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №04 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 58.5 хувь буюу нийт 373,547,879,300 төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 195.35  (нэг зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашгийг ногдол ашиг хуваарилахтай холбоотой эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ