• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЭМ ЖИЛ ЭЛ АКУА” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-13 17:18:37

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1, 46.5 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь хэсэг, Эм жи эл акуа ХК-ийн дүрмийн 6.4 дэхь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Т/33 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн дүнгийн 70 хувь буюу 2,393,776,441.73 төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ. Нэгж хувьцаанд 7.31 (долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийн ногдол ашгийг олгохоор тогтоосон байна.

Ногдол ашгийг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ