• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХК ХУВЬЦААНЫХАА ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-02-13 12:03:12

"Монложистикс Холдинг" ХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх заалт, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, мөн Монложистикс Холдинг ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.14.13 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.7, 11.8 дахь заалт болон Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №25/10 тоот тогтоолыг үндэслэн компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар шийдвэрлэжээ.

Эргүүлэн худалдаж авах хувьцааны нийт тоо, ширхэг:

4,800,000 ширхэгээс ихгүй

Эргүүлэн худалдаж авах захиалгын нэгж хувьцааны дээд үнэ:

210 (хоёр зуун арван) төгрөг

Эргүүлэн худалдан авах үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа:

2025.04.01 - 2025.12.31-ний өдрийг дуустал

Эргүүлэн худалдаж авах хувьцааны үнийн дүнгийн дээд хэмжээ:

1,008,000,000 (нэг тэрбум найман сая) төгрөг

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ