• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55801.79

( 125.81 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55801.79 125.81
MSE A Индекс 21386.69 90.66
MSE B Индекс 14572.38 -45.2

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫГ 3 АНГИЛАЛД ХУВААЛАА

2014-12-05 14:01:25
Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 сарын 02-ны өдрийн 202 тоот тушаалаар биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг I, II, III гэсэн шинэ ангилалд хуваалаа. Энэхүү тушаал 2014 оны 12 сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэнэ. 
Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн I ангилалд:           0 компани
        II ангилалд: 89 компани
        III ангилалд: 148 компани багтаж байна. 
Бүртгэлийн I ангилалд компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ өндөртэй, хөрвөх чадвар  сайтай, нэр хүндтэй хувьцаат компаниуд багтах бол II ангилалд үнэ цаас нь биржээр тогтмол арилжигддаг, компанийн зах зээлийн үнэлгээ нь тодорхой шалгуурыг хангасан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүртгэгдэж байгаа юм. 
Харин III ангилалд эрсдэл өндөртэй жижиг дунд хэлбэрийн компаниуд, 100 хувь төрийн өмчит хувьцаат компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааг нь зогсоогоод байгаа арилжааны идэвхи сул компаниуд багтаж байна.  
 
Бүртгэлтэй компаниудыг ангилалд хуваасан жагсаалтыг энд дарж үзнэ үү.
 

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ