• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-17 17:21:28

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,153,143,641 төгрөгийн үнийн дүн бүхий 2,238,959 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан нэхий ХК (NEH + 9.90%), Гермес центр ХК (HRM +8.64%), Крипто Үндэстэн ХК (CNF +4.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мерекс ХК (MRX -12.84%), Э-Транс ложистикс XК (ETR -7.69%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -6.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 53,912 ширхэг нэгж эрх 39,578,303  төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаас 11,250,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 14,671 ширхэг үнэт цаас 1,467,100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,197,841 ширхэг үнэт цаас 4,521,082,135 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар: 

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 6 багц 19,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,108,800 доллар буюу 3,789,645,552 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 10,981,799,631 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.36% хувиар буурч, 50,447.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,940,614,406,327 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ