• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-16 15:21:39

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 1,135,232,507 төгрөгийн үнийн дүн бүхий 1,470,848 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Худалдаа Хөгжлийн банк (TDB +9.00%), Материалимпекс ХК (MIE +6.82%), Мерекс ХК (MRX +5.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -7.33%), Тэнгэр Даатгал ХК (TGI -6.31%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -5.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 116,762 ширхэг нэгж эрх 102,855,790 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 40,068 ширхэг үнэт цаас 3,005,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 23,620 ширхэг үнэт цаас 2,362,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 51,897,784 ширхэг үнэт цаас 10,096,811,241 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 16,701,999,538 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.04% хувиар өсч, 50,631.14 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,003,885,350,051 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ