• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

Мэдээ мэдээлэл

"ТЖТБ" ХХК-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ "GREEN RECYCLE" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛНЭ

2024-12-16 14:45:27

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалаар бүртгэгдсэн "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн 2 транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: "Green Recycle" бонд 

Бондын тоо ширхэг: 40,000 ширхэг хүртэл

Бондын нэрлэсэн үнэ: 100 ам.доллар

Бондын нийт үнийн дүн: 4,000,000 (дөрвөн сая ам.доллар)

Бондын хүү/жилийн: Жилийн 10.0%

Бондын хугацаа: 36 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын эргэн төлөлтийн хэлбэр: Хугацааны эцэст

Бондын хадгалалт төлбөр тооцоо: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Захиалга авах хугацаа: 2024.12.20 - 2024.12.26 /ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/ тогтоосон үнийн аргаар үнэт цаасны хуваарилалтыг хийнэ.

"Green Recycle" бондын үндсэн андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байна. 

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ