• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49016.74

( -69.62 -0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49016.74 -69.62
MSE A Индекс 18762.96 -40.61
MSE B Индекс 15194.73 8.41

Мэдээ мэдээлэл

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-10-31 18:09:12

Арилжааны системд нийт 148 хөрөнгө оруулагчийн 148 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

2024-10-31 15:52:01

"ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн I Транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авч эхэлсэн.

"Green Recycle" бондын үндсэн андеррайтер “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №03/396 тоот хүсэлтийг үндэслэн арилжааны захиалга авах хугацааг 1 цагаар сунгалаа.  

Бондын нэр: "Green Recycle" бонд 

Бондын тоо ширхэг: 110,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100 ам.доллар

Бондын нийт үнийн дүн: 11,000,000 (арван нэгэн сая ам.доллар)

Бондын хүү/жилийн: Жилийн 10.0%

Бондын хугацаа: 36 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын эргэн төлөлтийн хэлбэр: Хугацааны эцэст

Бондын хадгалалт төлбөр тооцоо: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Захиалга авах хугацаа: 2024.10.25 - 2024.10.31 захиалга дүүрмэгц хаах нөхцөлтэй бөгөөд тогтоосон үнийн аргаар үнэт цаасны хуваарилалтыг хийнэ.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ