• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42582.08

( 168.6 0.4% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42582.08 168.6
MSE A Индекс 16446.6 -172.66
MSE B Индекс 12726.06 32.34

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-31 17:01:29

Энэ өдөр нийт 27,837,281,946 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРӨӨС ЭХЛҮҮЛНЭ

2024-05-31 09:11:19

Тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг MGLA үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.

5-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-30 16:30:15

Энэ өдөр нийт 21,398,739,013 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2014-11-26 15:33:40

2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Үйлдвэр Хөдөө Аж ахуйн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн биржээс хамтран “Үйлдвэрийн салбарын хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа. 

Форумын гол зорилго нь санхүүжилт шаардлагатай байгаа үйлвэрлэлийн төслүүд болон компаниудын төлөөллийг хөрөнгө оруулагчид, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч андеррайтеруудтай уулзуулах явдал байсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслөө танилцуулан, СЗХ, МХБ, андеррайтерийн компаниудын төлөөлөл илтгэл тавьж хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгон санхүүжилт татах боломжуудыг танилцууллаа. 

Форумын төгсгөлд оролцогчид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, өөр бусад сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

  

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ