• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Олон улсын нүүрсний SXCoal платформоос жил бүр зохион байгуулдаг “БНХАУ-ын Нүүрсний зах зээлийн 15 дах удаагийн чуулга уулзалт-2024” арга хэмжээ 09 дүгээр сарын 25-наас 27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанши мужийн Наннин хотод зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа, тус газрын гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар оролцож, УУБАБГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан.

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, БНЭУ, Монгол Улс, Австрали, Индонез улсын 200 гаруй зочид төлөөлөгч, салбарын мэргэжилтнүүд оролцож, нүүрс, эрчим хүч, гангийн салбарын нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Түүнчлэн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч БНХАУ-ын SXCoal.com платформыг үүсгэгч байгуулагч Fenwei Digital Information Technology Co., Ltd. компанийн Дэд захирал Фэн Дунбин, Гадаад харилцаа хариуцсан захирал Цао Лифан нартай уулзалт хийлээ.

Энэхүү албан уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, SXCoal-ийн CCI индексийг биржийн гадаад зах зээлийн мэдээний хэсэгт байршуулах, Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн индексийг тооцох ажлыг хамтран хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ