• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-18 17:31:02

2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 561,620,993 төгрөгийн үнийн дүн бүхий 494,882 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +14.98%), Махимпекс ХК (MMX +7.89%), Бодь Даатгал ХК (BODI +7.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол Базальт ХК (MBW -4.16%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.02%), Монложистикс Холдинг ХК (MLG -2.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,949 ширхэг нэгж эрх 1,541,153 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 260 ширхэг үнэт цаас 19,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,564,000 ам.доллар буюу 12,050,204,760 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,633,066,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.08% хувиар буурч, 48,289.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,028,096,578,334 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ