2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 343,888,131 төгрөгийн үнийн дүн бүхий 845,361 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Талх чихэр ХК (TCK +8.13%), Гурил тэжээл Булган ХК (GTJ +7.44%), Монгол шилтгээн ХК (MSH +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монноос ХК (MNS -14.91%), Женко тур бюро ХК (JTB -12.38%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -12.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,322 ширхэг нэгж эрх 7,640,377 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 351,528,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.03% хувиар буурч, 48,333.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,021,268,039,389 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ