• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ҮНЭТ ЦААС ГАРГАГЧААС ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2024-09-13 10:30:04

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь үнэт цаас гаргагчдын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, мэдээллийн төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгох, үнэт цаас гаргагчаас олон нийтэд мэдээлэл хүргэх үйл явцыг хялбаршуулж, шуурхай байдлыг хангах үүднээс одоогийн мөрдөгдөж буй “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, журмын төслийг боловсруулаад байна. 

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар”-ын 2.2.2-т заасны дагуу "Монголын хөрөнгийн бирж" ХК нь дээрх журмын төсөлд санал авахаар цахим хуудсанд байршууллаа. 

Иймд бүртгэлтэй хувьцаат компаниуд болон зах зээлд оролцогч та бүхнийг энэхүү журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан манай байгууллагад ирүүлэхийг хүсье.

Саналыг цаасаар болон цахимаар (nyamdorj.d@mse.mn) ирүүлж болох ба асууж тодруулах зүйлс байвал 11-321411 /дотуур дугаар 5211/ дугаарт холбогдоно уу.

МХБ-ийн “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ын төсөлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ