2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 230,201,132 төгрөгийн үнийн дүн бүхий 581,889 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Баянтээг ХК (BTG +14.98 %), Э-Транс ложистикс XК (ETR +13.40%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -14.45%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -13.34%), Дархан хүнс ХК (DHU -7.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,020 ширхэг нэгж эрх 17,602,017 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 32 ширхэг үнэт цаас 1,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 478,500 ам.доллар буюу 1,617,612,315 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих түүхий нүүрс 11,788,800 ам.доллар буюу 39,853,099,392 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 41,720,114,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.02% хувиар буурч, 48,964.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,065,323,011,227 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ