• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ТҮМЭН ШУВУУТ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-06 16:05:33

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” ХК 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

“Түмэн шувуут” ХК нь 2024 оны эхний хагас жилд нийт 8.3 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн үзүүлэлт юм.

Компанийн нийт борлуулалтын орлого 38.6 тэрбум төгрөгт хүрч, 2023 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

“Түмэн шувуут” ХК нь 2023 оны цэвэр ашгаас нийт 3.4 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 17.1 төгрөгөөр тооцон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараажээ.

Мөн 2024 оны эхний хагас жилд тус компани “Түмэн шувуут-3” шувууны аж ахуй байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Та бүхэн "Түмэн шувуут" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ