• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-07-18 10:51:31

"Худалдаа, хөгжлийн банк" ХК нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг дунд хугацааны Бизнес төлөвлөгөөний зорилтоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтод зарцуулахаар төлөвлөсөн билээ. Ингэхдээ "Ногоон банк" болох урт хугацааны тэргүүлэх дэд стратеги чиглэлийн хүрээнд ХХБ-ны "Тогтвортой санхүүжилтын хүрээ" баримт бичигт тусгагдсан ногоон болон нийгмийн зээлийн ангиллуудад уялдуулан сахүүжилт олгох юм. Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 2`528 хөрөнгө оруулагчдаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга хүлээн авч, татан төвлөрүүлэх зорилтот дүн болох 83.5 тэрбум төгрөгийн захиалга 126.4% гүйцэтгэлтэйгээр хаагдсан.

Банк нь активын зохистой бүтцийг бий болгох жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегмэнтүүдэд дараах хуваариар төлөвлөсөн байна.

Үүнд:

  1. Байгууллагын сегмент: 50.0%

  2. Жижиг, дунд бизнесийн сегмент: 20.0%

  3. Иргэдийн сегмент: 30.0%

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ