2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 635,213,932 төгрөгийн үнийн дүн бүхий 3,118,661 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мерекс ХК (MRX +15.00%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +11.30%), Айтүүлс ХК (ITLS + 9.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -12.82%), Монложистикс Холдинг ХК (MLG -4.67%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -3.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,094 ширхэг нэгж эрх 8,514,398 төгрөгөөр
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80 ширхэг бонд 8,000,000 төгрөгөөр
-
Багцын арилжаагаар 7,799,667 ширхэг үнэт цаас 1,550,573,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 245,850 ам.доллар буюу 831,189,348 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,800,000 юань буюу 5,960,576,000 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 7,257,600 ам.доллар буюу 24,537,074,688 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 33,531,142,166 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.37% хувиар өсч, 44,243.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,245,670,062,098 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ