• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-04-23 16:00:09

"Говь" хувьцаат компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК-ийн хувьцааны эзэмшил 75 хувийг давсан тул 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр "Говь" хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хурлаар Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасныг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

Тус шийдвэрээр "Таван Богд Холдингс" ХХК-д хувьцаа худалдан авах зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан "ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ" ажиллагааг дараах байдлаар зохион байгуулна.

Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ:                       268.26 төгрөг

Хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас

шаардах эрх үүссэн өдөр:​​                                                          ​​​​​ 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:                  2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:                2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал

Санал хүлээн авах хаяг: 

1. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, Галлерей Улаанбаатар" худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт, Таван богд Капитал ҮЦК ХХК

И-мэйл хаяг: cr@tavanbogdcapital.com

Холбогдох мэдээллийг 727272828 94005595 утсаар авна уу.

2. "Говь" ХК Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, "Говь" ХК

И-мэйл хаяг: boardoffice@gobi.mn

Холбогдох  мэдээллийг 941182778, 94995750 утсаар авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж хүлээн авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ