• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51712.5

( 86.77 0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51712.5 86.77
MSE A Индекс 19934.18 0
MSE B Индекс 15619.14 0

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“БОГД БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025-01-20 17:47:13

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагаас эхлэх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

01-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-20 16:18:13

Энэ өдөр нийт 24,984,778,505 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2024-04-04 15:02:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3

Хурал болох газар: “Монголын хөрөнгийн бирж” ХК, www.mse.mn цахим хуудас

Хурал болох өдөр, цаг: 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт

Хурал болох хэлбэр: Цахим (зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

  2. Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;

  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;

  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр;

  3. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан;

  4. Компанийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан;

  5. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;

  6. Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний санал;

  7. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл;

  8. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;

  9. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл.

Хувьцаа эзэмшигч Та 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (ЭНД ДАРЖ) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани

  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

  • Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn)

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой.

Урьдчилан бөглөсөн саналын хуудсыг өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгнө үү.

Саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цаг байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ