• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ "ӨНДӨРХААН" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2024-03-21 15:56:20

"Ард санхүүгийн нэгдэл" ХК нь нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хамтран 2023 оны 12 сарын 26-ны өдөр "Өндөр хаан" ХК-ийн гаргасан нийт хувьцааны 64 хувь (71,611 ширхэг) буюу хяналтын багц эзэмшигч болсон. 

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн нэгдмэл сонирхолгүй бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналыг гаргасан байна. 

"Ард санхүүгийн нэгдэл" ХК болон холбогдох этгээдийн

эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:                                     71,611 ширхэг

Худалдан авахаар зарласан нийт хувьцааны тоо ширхэг: 40,268 ширхэг

Хувьцаа худалдан авахаар санал болгож буй үнэ:              15,209.56 төгрөг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:                2024 оны 03 сарын 19-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:              2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

Худалдах саналыг хүлээн авах эцсийн өдөр:                       2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр :          2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн байр, 2 давхар

И-мэйл хаяг: info@ardmanagement.com

Утас: 77078080 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ