• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48404.92

( 357.94 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48404.92 357.94
MSE A Индекс 17486.42 75.64
MSE B Индекс 14108.53 173.12

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-26 16:29:47

Энэ өдөр нийт 42,416,454610 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2025-06-26 10:10:44

Ийнхүү "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-06-26 09:48:57

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-17 17:00:34

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 369,307,316 төгрөгийн үнийн дүн бүхий 495,633 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +15.00%), И Эс Жи Файнанс ХК (GFG +15.00%), Хишиг уул ХК (HSX +14.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -15.00%), Крипто Үндэстэн ХК (CNF -14.29%), Талх чихэр ХК (TCK -4.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,970 ширхэг нэгж эрх 4,923,845 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28 ширхэг бонд 2,795,100 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу  8,259,399,680 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,636,425,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 41,225.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,987,092,052,968 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ