• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47873.07

( -38.09 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47873.07 -38.09
MSE A Индекс 18212.88 -87.94
MSE B Индекс 15407.96 161.57

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" КОМПАНИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-11-23 09:43:19

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 551 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/118 тоот тушаалаар “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 225 төгрөгийн үнэ бүхий нийт 36,977,618 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хүлээн авахаар боллоо. 

Санал болгож буй үнэт цаасны 85 хүртэлх хувь болох 31,430,975 ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын 3.4-т заасны дагуу стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилна. Стратегийн хөрөнгө оруулагчид нь 200,000,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр хувьцаа худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна.

Нийт 36,977,618 ширхэг хувьцаанаас стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилагдаагүй үлдсэн хувьцааг олон нийтэд нээлттэй хуваарилах бөгөөд олон нийтэд нээлттэй хуваарилах үнэт цаасны худалдан авах захиалга нь 450 ширхэг буюу 101,250 төгрөг болон түүнээс бага дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй байна. Олон нийтийн худалдан авах захиалга дээр дурдсан хэмжээнээс илүү гарсан тохиолдолд хувь тэнцүүлэх арга  ашиглан үнэт цаасны хуваарилалтыг хийнэ.

“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК" ХХК тус тус ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ