• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЛЭЭ

2014-10-23 17:26:49
“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6.1.3, 6.2.2, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.4, 13.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 29.1.4, 63.1.5 дахь заалт болон Хорооны 2013 оны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-ын 11.1.11 дэх заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21, 23-ны өдрийн 377, 381, 382, 383 дугаар тогтоолоор “Ай трейд” ХХК, “Бумбат шигтгээ” ХХК, "Капитал маркет корпораци" ХХК,  “Очиркапитал” ХХК, “Санлавмэд” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд Брокер, дилерийн, хөрөнгө оруулалтын зөвлөхийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түтгэлзүүлсэн байна.

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ