• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

45103.71

( 160.46 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 45103.71 160.46
MSE A Индекс 17411.9 79.03
MSE B Индекс 13665.56 88.33

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД ИСТАНБУЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-07-08 17:28:22

Энэ үеэр талууд хоёр орны хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн биржийн танилцуулга мэдээллийг харилцан солилцож, хойшид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.

7-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-08 14:29:56

Энэ өдөр нийт 41,376,097,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-07-08 10:56:20

2024 оны 7 дугаар сарын 1-нээс 2024 оны 7 дугаар сарын 5-ны хооронд өдөрт дунджаар 33,740,528,374.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭГДЭН, АРИЛЖИГДАХААР БОЛЛОО

2014-10-23 10:03:48
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний 389 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн 169 дугаар тушаалаар 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарлаа.
 
Сангийн яамнаас ирүүлсэн нөхцөлийн дагуу олон нийтэд санал болгох жижиглэнгийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ЗГҮЦ-ыг долоо хоног бүр МХБ-ээр арилжаалах бөгөөд тус үнэт цаасны хүүгийн хэмжээ нь тухайн долоо хоногт Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай ЗГҮЦ-ны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тогтоогдоно.
 
Засгийн газрын зүгээс ийнхүү хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдөх, богино хугацаат ЗГҮЦ-ыг хөрөнгийн биржийн арилжаагаар олон нийтэд чөлөөтэй анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжихаар боллоо. Хугацааны хувьд 3 сар, 6 сар, 1 жилийн хугацаатай байх юм.
 
Монголын хөрөнгийн биржээр арилжигдах 3 сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаасны захиалгыг 2014 оны 10-р сарын 29-ний өдрөөс эхэлж эрх бүхий үнэт цаасны компаниудаар авах бөгөөд 2014 оны 11-р сарын 04-ний өдөр эхний арилжаа хийгдэх юм.

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ