• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 59.79
MSE B Индекс 15410.49 164.1

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-11 17:17:04

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 301,170,026 төгрөгийн үнийн дүн бүхий 443,863 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрээнцав ХК (ECV +14.99%), Глобал монголиа холдингс ХК (HML +14.97%), Сор ХК (SOR +14.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан зочид буудал ХК (DZG -14.39%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -13.85%), Бэрх Уул ХК (BEU -12.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,791 ширхэг нэгж эрх 4,691,903 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 539 ширхэг бонд 53,692,550 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 130,710 ширхэг үнэт цаас 745,047,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,536,000 юань буюу 8,303,471,360 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,392,000 ам.доллар буюу 253,520,187,360 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 227,500 ам.доллар буюу 785,860,075 төгрөгөөр,

  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 496,400 ам.доллар буюу 1,714,729,412 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 265,428,849,686 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 34,815.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,088,969,281,294 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ