• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66907.01

( 389.61 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66907.01 389.61
MSE A Индекс 26675.84 140.1
MSE B Индекс 15334.9 -25.03

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АРИЛЖААНД ОРОХ, ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТАНД ХАМРАГДАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

2014-10-21 09:16:52
Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн аттестатчилах шалгалтын бүртгэл 2014 оны 10 дугаар сарын 22-ноос 31-ний өдрүүдэд МХБ-ийн байранд явагдана. 
 
Энэхүү бүртгэлд 2014 онд эрхийн хугацаа нь дуусч байгаа мэргэжилтнүүд хамрагдах юм. Шалгалтанд хамрагдах мэргэжилтнүүдийн жагсаалтыг энд дарж  үзнэ үү.
 
Үнэт цаасны зах зээлд мөрдөж буй хууль, тогтоомж, СЗХ, МХБ-ээс батлан гаргасан журам, заавар, ёс зүйн болон үнэт цаасны зах зээлийн талаарх үндсэн ойлголтын хүрээнд боловсруулсан шалгалтын даалгаврын сан бүхий тестийн номыг бүртгэлд хамрагдсан мэргэжилтнүүдэд өгөх болно.

Шалгалт явуулах газар, хугацаа: 
Монголын хөрөнгийн биржийн байранд, 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 14:00 цагт.
 
Шалгалт зохион байгуулах удирдамжийг энд дарж  үзнэ үү.

Аттестатчилах шалгалтанд хамрагдах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Шалгалтанд оруулахыг хүссэн компанийн албан бичиг,
2. Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх"-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,   
3. 3x4 хэмжээтэй 2 хувь цээж зураг,
4. Шалгалтын хураамж төлсөн баримт /Хураамж 100,000 төгрөг/. 
 
 
Жич: Төлбөрийг Голомт банк дахь “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн 1105021404 тоот дансаар шилжүүлэх бөгөөд Гүйлгээний утга дээр өөрийн Овог нэр, БДК-ийн нэр, утасны дугаар зэргийг тодорхой бичсэн байна.


Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ