• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-09-04 12:55:44

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-09-04/ ЛэндМН ББСБ”-ХК-ийн "Лэнд бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд “Санхүүгийн зохицуулах хороо”-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, “Райнос инвестмэнт ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Н.Цэвэгмид, “Өлзий энд Ко Капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“ЛэндМН ББСБ” ХК нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа өргөжүүлж, дотоодын зах зээлд технологийн дэвшлийг ашиглан финтек бизнес моделийг хөгжүүлэн, LendMN аппликэйшнээр дамжуулж харилцагчдадаа барьцаагүй, хямд өртөгтэй хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй 1.1 сая гаруй харилцагчийнхаа итгэл, эргэх холбооны үрд дүнд “ЛэндМН ББСБ нь 2022 онд зээлийн багцаа 110 хувь, орлогоо 62 хувь, ашгаа 42 хувиар тус тус өсгөсөн байна.

2020-2023 оны хооронд Монголын хөрөнгийн биржээр дамжуулж удаа дараа компанийн өрийн хэрэгслээр хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн туршлагатай. Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулж жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90,000 ширхэг өрийн хэрэгслийг нээлттэй хүрээнд санал болгож, 9.0 тэрбум төгрөгийг олон нийтээс татан, хүүгийн төлөлтийг улирал тутамд төлөхөөр төлөвлөсөн байна. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна.

“ЛэндМН ББСБ”-ын хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” гэв.

Санхүүгийн зохицуулах хороо”-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн:

Монголын хөрөнгийн зах зээлд компанийн бондоор мэргэшиж буй “ЛэндМН ББСБ” нь тав дахь удаагаа бонд гаргаж буй туршлагатай компани. СЗХ-ноос сүүлийн жилүүдэд бодлогын арга хэмжээ авч ажилласны нэг нь өрийн хэрэгсэл бүртгэх журмыг шинээр баталсан. Үүний гол ач холбогдол нь цар тахлын хүнд үед хөрөнгийн зах зээл, тэр дундаа бондын захын хөгжилд ахиц дэвшил авчрах, компанийн бондын зах зээлээр дамжуулж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзсэн. Монгол Улсад анх 2001 онд компанийн бонд гарч, түүнээс хойш 2020-2021 онд 20 хүрэхгүй компани 30-аад тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж байсан бол сүүлийн 2 жилд 20 гаруй бонд зах зээлд шинээр гарч, 50 орчим тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн” гэдгийг онцоллоо.     

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр:

“Бид технологийн шийдлийг ашиглан санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг олон нийтэд хүргэж ажилладаг. Энэхүү эрхэм зорилгын хүрээнд итгэлтэй, хариуцлагатай ажиллахад бидний үйл ажиллагааг суурь дэд бүтэц, бодлого зохицуулалтаар хангаж ажилладаг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны газрын хамт олонд талархал илэрхийлье” гээд анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол үйлдэж, “Монголын хөрөнгийн бирж”-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ