• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЖЭЭ

2011-10-20 00:00:00
СЗХ-ны 2011 оны 10-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. -“Юнайтэд Секьюритс” ХХК, “Мөнх үндэс” ХК-иудад брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгож, “Туушин инвест” ХХК-д андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх болон “Стандарт инвестмент” ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгов. -“Монхан Трейд” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав. -“Санар” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн түдгэлзүүлсэн хугацааг сунгав. -“Очир-Эрдэнэ Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Бат-Эрдэнийг томилов. -“Сөдөт” ХК-ийн оноосон нэрийг “Азиапасифик пропертис” ХК болгон өөрчлөн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав. -“Жол” ХК, “Чандмань тал” ХК, “Монэнзим” ХК-иудын үнэт цаас, “Монинжбар” ХК-ийн бүтээн байгуулалт бондыг тус тус бүртгэлээс хасав.