• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ХАСБАНК ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-08-22 11:24:10

ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн R-2023-66 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр олон нийтэд зарласан. Журмын дагуу хувьцаа эзэмшигчдэд хурал зохион байгуулах тов, холбогдох мэдээллийг дахин хүргэж байна.

Компанийн нэр, байршил: ХасБанк, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны төв байр, ШХ 20А,72.

Хурал болох өдөр, цаг, газар: 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагт (Улаанбаатар хотын цагаар) Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-17 хаягт байрлах Блю Скай зочид буудлын хурлын Даймонд танхимд хосолсон (танхим болон зайнаас) байдлаар зохион байгуулагдана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

-Танилцуулах асуудал

  • Банкны 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын явцын мэдээлэл

  • Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний тухай танилцуулга

  • Хувьцаат компанийн дүрмийн төслийн танилцуулга

-Шийдвэрлэх асуудал

  • Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл

  • Банкны дүрмийг батлах тухай тогтоолын төсөл

Хувьцаа эзэмшигч та хурлын материалуудтай танилцах бол 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн банкны цахим хуудсанд (www.xacbank.mn) болон ажлын өдрүүдэд өөрт ойр үнэт цаасны брокер, дилерийн компаниудад 10:00-17:00 цагийн хооронд хандах боломжтой.

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч өөрт ойр брокер, дилерийн компани, эсхүл ХасБанкны салбарт хандан өөрийн саналаа урьдчилан өгөх боломжтой. Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл байна.

Холбоо барих:

Утас:+(976)-8508-1888

Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд

Хурал зохион байгуулах комисс

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ