• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-14 16:53:09

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК-ийн Санхүү хариуцсан захирал С.Тулга 08 дугаар сарын 14-ний өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • 2023 оны эхний хагас жилд нийт зээлийн багцын хэмжээ 353 тэрбум төгрөгт хүрч, 2022 оны эхний хагас жилээс 40%-иар өссөн.

  • Хүү шимтгэлийн орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 41%-иар өсч 58 тэрбум төгрөгт хүрсэн ба тайлант хугацаанд 17.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

  • Нэгтгэсэн зээлийн багцын хэмжээгээр ББСБ салбарын зах зээлд эзлэх хувь 11.6% болж өмнөх оны мөн үеэс 1.5 пункт нэмэгдсэн.

  • Нэгж хувьцаанд 38 төгрөг буюу нийт 2.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваариллаа.

Онцлох үйл явдал:

  • Нийт таван салбарыг бизнес төв хэлбэрээр өргөтгөн зохион байгуулж бүтээмж, үр ашгийг нь нэмэгдүүллээ.

  • “Инвескор бонд 2.0” нээлттэй бондын хөтөлбөрийн хүрээнд 20 тэрбум ₮-ийг олон нийтээс татан төвлөрүүллээ.

  • ЕСБХБ-наас 5.0 сая ам. долларын урт хугацаат зээлийн санхүүжилт авах гэрээ байгууллаа.

  • Азийн Хөгжлийн Банкнаас 10.0 сая ам. долларын урт хугацаат зээлийн санхүүжилт авах гэрээ байгууллаа.

  • Харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг шууд хүргэх цогц дижитал суваг буюу Инвескор аппликейшнийг хөгжүүлж байна.

  • Урьдчилгаагүй, шимтгэлгүй худалдан авалтын Pocket Zero Expo-г гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

  • Чанарын удирдлагын ISO 9001, Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001, цахим төлбөр тооцооны PCI DSS стандартуудыг олон улсын хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэж баталгаажууллаа.

 

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ