• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-07-18 16:45:46

Худалдаа хөгжлийн банк нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 2528 хөрөнгө оруулагчдаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга хүлээн авч, татан төвлөрүүлэх зорилтот дүн болох 83.5 тэрбум төгрөгийн захиалга 126.4%-ийн гүйцэтгэлтэйгээр хаагдсан. 

Банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах хувиар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд: 

  1. Байгууллагын сегментэд олгох дүн: 50.0%

  2. Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 20.0%

  3. Иргэдийн сегментэд олгох дүн: 30.0%

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: /2023.05.28 - 2023.06.30-ны өдрийг дуустал хугацаанд олгосон зээлээр/

  • Байгууллагын сегментэд олгосон зээлийн дүн: 256.9 сая төгрөг

  • Жижиг, дунд бизнесийн сегментэд олгосон дүн: 0 

  • Иргэдийн сегментэд олгосон дүн: 3.7 тэрбум төгрөг 

Дээрх хугацаанд татан төвлөрүүлсэн хөрөнгийн 4.79%-ийг ашиглаж нийт 4.0 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ