• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2023-06-26 14:25:22

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" (ERDN) ХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли 2023 онд хувьцаа эзэмшигчдэдээ захидал хүргэснийг танилцуулж байна.

Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли: “Өнгѳрсѳн жил манай компанийн хувьд онцгой амжилттай байлаа. Бид Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Хөндий Эрдсийн Дүүрэгт хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Баянхөндий алтны төслийг олборлолтын шат руу хөгжүүлэхээр Стратегийн түншлэлийн гэрээг үзэглэсэн”.

Мөн “Монгол Улсын уул уурхайн салбарын хувьд ѳнгѳрсѳн жил Оюутолгой зэс-алтны ордын далд уурхай ашиглалтад орсон ба энэхүү бүтээн байгуулалт нь дэлхий дахинд дөрөв дэх том зэсийн уурхай болохоор байна. Оюу Толгой оршдог Монгол Улсын зүүн өмнөд бүс болон манай Хөндий Эрдсийн Дүүрэг оршдог баруун ѳмнѳд бүс нутаг нь хоорондоо ижил төстэй зүйлс олон. Монгол Улсын баруун өмнөд бүсэд Эрдэнэ Ресурс амжилтын түүхийг давтах хөшүүрэг болох боломжтой” хэмээн онцолжээ.

Хувьцаа эзэмшигчдэд хүргэх захидалтай энд дарж танилцана уу.