“Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргын ажлын байранд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
-
төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах;.
-
хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;
-
хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;
-
хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
-
хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах зэрэг болно.
-
Компанийн ажилтнуудаас ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, ТУЗ-ийн даргад танилцуулан хариуг эргэн мэдэгдэх,
-
ТУЗ-ийн шийдвэрийн биелэлтийг улирал бүр гаргаж, ТУЗ-ийн хуралд танилцуулж байх,
-
Холбогдох хууль тогтоомж болон Биржийн журмаар олгогдсон бусад чиг үүрэг.
ТУЗ-ийн нарийн бичгийн даргад тавигдах ерөнхий шаардлага:
-
Санхүү эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан;
-
Компанийн засаглалын ахисан түвшний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
-
Монгол хэлээр алдаа дутагдалгүй бичдэг;
-
Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх чадвартай;
-
Хурал, цуглаан арга хэмжээ зохион байгуулах чадвартай;
-
Харилцан ойлголцох болон, харилцааны чадвар сайн байх
-
Санаачилгатай, уян хатан ажиллах, бие даан ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай байх;
-
Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
Бүрдүүлэх материал
-
Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
-
Нийгмийн даатгалын лавлагаа;
-
Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар;
-
Компанийн засаглалын сургалтын гэрчилгээ
Бүрдүүлсэн баримт бичгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл secretaryofboard@mse.mn; enkhtuvshin.t@mse.mn болон info@mse.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 11-323715-(2112)
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК