Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 151,893 ширхэг хувьцаа арилжигдаж, 59,888,395.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 135,910 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 56,478,610.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 15,983 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,409,785.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,669.30 нэгж буюу 0.48 %-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 997.65 нэгж болж 0.14 % иар буурсан үзүүлэлтэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ