Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 25 хувьцаат компанийн нийт 41,115 ширхэг хувьцаа арилжигдаж, 31,521,140.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 18 компанийн 35,804 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 26,142,409.00 төгрөгийн, “Б” самбарт 7 компанийн нийт 5,311 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5,378,731.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,745.15 нэгж буюу 0.33 %-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 999.05 нэгж болж 0.01 % иар буурсан үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ