• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2023-04-06 16:14:09

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд цахим болон танхимаар хуралдах болсныг мэдэгдье!

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  • Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах.
  • Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах.
  • Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах.
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох.
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, батлах;
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэх.

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:

  • 2023 оны 4 дүгээр сарын 07.

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.mse.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн байр Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111) , 88095950

И-мэйл: shareholders@mse.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС