• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47731.98

( -132.49 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47731.98 -132.49
MSE A Индекс 18249.43 31.38
MSE B Индекс 15014.65 -355.76

Мэдээ мэдээлэл

"MINING WEEK X MINEPRO 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2024-10-02 21:41:18

Mongolian mining commodity exchange day өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулах тул уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдийг урьж байна.

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-02 17:36:30

Энэ өдөр нийт 29,909,801,866 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-10-02 15:43:20

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-15 13:48:54

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 95,649,891 төгрөгийн үнийн дүн бүхий 285,776 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.97%), "Талх чихэр" ХК (TCK +6.45%) болон "УБ-БҮК" ХК (BUK +6.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -7.80%), "Тандэм инвэст" ББСБ ХК (VIK  -4.38%) болон "Их барилга" ХК (IBA -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 43,134 ширхэг нэгж эрхийг 7,769,451 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бондыг 19,968,000 төгрөг болон багцын арилжаагаар 174,850 ширхэг үнэт цаасыг 1,398,800,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.59 хувиар өсөн, 34,669.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,505,934,815,003 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ