• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-10-06 09:07:17

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 8 дугаар 10-ны өдрийн 413 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 26-н өдрийн А/85 тоот тушаалаар МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэгдсэн “Сэндли ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга хүлээн авах ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтераас ирүүлсэн төлөвлөгөөнд зааснаар нийтэд санал болгож буй нийт 10.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасны 7.5 тэрбум төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 2.55 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд хуваарилахаар тусгасан. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 3325 хөрөнгө оруулагчийн нийт 11,582,502,150 төгрөгийн үнийн дүн бүхий 3416 захиалга арилжааны системд бүртгэгдсэн бөгөөд “Сэндли ББСБ” ХК болон “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу 300,000 төгрөгөөс доош үнийн дүнгээр захиалга өгсөн олон нийтийн захиалгыг 100 хувь биелүүлж, үлдэх дүнг 56.4 хувиар хувь тэнцүүлэн хуваарилсан болно. 

СЗХ-ны 2022 оны 10 дугаар 05-ны өдрийн 1/3828 тоот албан бичгийн дагуу тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 10 дугаар 06-ны өдрөөс "SEND" үсгэн кодтойгоор эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ