• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" КОМПАНИАС ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-09-26 12:11:07

“Сэндли ББСБ” компани нь нийт хувьцааныхаа 29.97 хувь буюу  67,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 150 төгрөгөөр олон нийтэд санал болгож,  10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. 

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр "Сэндли ББСБ" компанийн олон нийтэд санал болгож буй хувьцаа нь 2022 онд биржээр дамжуулан зах зээлд нэвтэрч буй 9 дэх бүтээгдэхүүн гэдгийг тодотгосон. 

Мөн энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, "Сэндли ББСБ" компанийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат, "Өлзий энд Ко Капитал" ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, "Райнос Инвестмент" ҮЦК-ийн Дэд захирал Н.Цэвэгмид нар оролцож, үг хэлсэн бөгөөд "Сэндли ББСБ" компанийн Гүйцэтгэх захирал Б. Наранбат Монголын хөрөнгийн биржийн 6808 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо. 

Монголын хөрөнгийн биржийн хувьд, “Сэндли ББСБ” компанийн анхдагч зах зээлд санал болгож буй үнэт цаасны захиалгыг  өнөөдрөөс эхлэн 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авна. 

Түүнчлэн анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд хувь тэнцүүлнэ гэсэн нөхцөлтэйгээр тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж эхэллээ. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ