• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2022-07-01 20:15:45

“Инвескор ББСБ” ХК-ийн нэг бүр нь 4,155 төгрөгийн үнэ бүхий 4,000,000 ширхэг нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлд тогтоосон үнийн аргаар санал болгосон энэхүү нэмэлт хувьцааны захиалгын явцад эрэлт нь нийлүүлэлтээсээ давж, “Green shoe” хэрэгжүүлэн 16,363 ширхэг хувьцааг нэмж санал болгосноор олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчид нийт 4,016,363 ширхэг хувьцааг захиаллаа.

Тодруулбал, арилжааны системд 526 хөрөнгө оруулагчийн 531 захиалга бүртгэгдэж, нийт 16,687,988,265 төгрөгийг “Инвескор ББСБ” ХК амжилттайгаар татан төвлөрүүлээд байна.

Захиалгын бүтцийг авч үзвэл, стратегийн 21 хөрөнгө оруулагчаас 2,865,454 ширхэг буюу 11,905,961,370 төгрөгийн захиалга, “Инвескор ББСБ” ХК-ийн 32 ажилтнаас 64,146 ширхэг буюу 266,526,630 төгрөгийн захиалгыг тус тус бүртгэлээ. Түүнчлэн олон нийт буюу жижиглэнгийн 473 хөрөнгө оруулагч 1,086,763 ширхэг буюу 4,515,500,265 төгрөгийн үнийн дүн бүхий  захиалга өгсөн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ