IPO

Индекс

17228.51

( -294.18 -1.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 17228.51 -294.18
MSE A Индекс 8231.2 -80.21
MSE B Индекс 7418.44 36.68

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-09-23 14:16:47

2020 оны  9 дүгээр сарын 23-ны өдрийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 91,200,920 төгрөгийн үнийн дүн бүхий 618,644 ширхэг хувьцаа арилжигдлаа.

9-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-09-22 13:26:29

2020 оны  9 дүгээр сарын 22-ны өдрийн арилжаагаар нийт 30 хувьцаат компанийн 44,400,516.30 төгрөгийн үнэ бүхий 262,799 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.

9-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-09-21 13:42:23

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 36 хувьцаат компанийн 22,875,451 төгрөгийн үнэ бүхий 86,580 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Та компанийн хувьцаа эзэмшигч болсноор дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцож, санал өгөх

Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компани нь жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг тухай бүр зарлан хуралдуулах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигч та хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааны талаар тайлантай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар саналаа өгөх эрхтэй. Tа эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгоход санал өгөх эрхтэй. Иймд хувьцаа эзэмшигч та хуралдаа идэвхтэй оролцоорой.

  • Компанийн тайлан мэдээтэй танилцах
  • Ноогдол ашиг хүртэх

​​​​​​​Ногдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлдэг. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

  • Ханшийн зөрүүнээс ашиг олох

Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой тул үнэ өссөн үед хувьцаагаа худалдсанаар ашиг олох боломжтой.

  • Эрх ашгаа хамгаалуулах талаар гомдол гаргах

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, “Компанийн тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Та хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй.