• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД"-ЫН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2021-08-03 09:16:02

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А10 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 200 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ. 

Тус өрийн хэрэгслийн 2-р транч болох нийт 6 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 13 хувийн хүүтэй "Инвескор бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд олон нийтэд санал болгон худалдахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ