• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"СҮҮ" ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-03 08:50:23

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал М.Болод цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Эхний хагас жилд "Сүү" ХК үйл ажиллагаагаа сайжруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, үйлдвэрийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тайлант хугацаанд хүрсэн үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулан танилцуулахад:  

  • 2021 оны Бизнес төлөвлөгөөний дагуу сүү бэлтгэн нийлүүлэх байнгын ажиллагаатай 2 хоршоог байгууллав.

  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 33 хувь өсч, 51.1 тэрбум төгрөгт хүрсэн.
  • Цэвэр ашиг нь 184 хувиар өсч, 5.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.
  • Тоног төхөөрөмжийн шинэчлэл болон хоршоодод нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 125 хувийн өгөөжтэй явж байна.
  • 2018 оноос эхлэн ажилчид, харилцагч, бэлтгэн нийлүүлэгчдэдээ хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021 оны 1-р хагас жил хүртэл нийт 131,000 ширхэг хувьцааг олгосон байна.

Тайлангийн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ