• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН АРИЛЖАА ЯВАГДЛАА

2011-08-09 00:00:00
Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3-ны нэгдсэн чуулганаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолыг баталж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 300,0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг гаргаж, арилжихыг Засгийн газарт зөвшөөрсөн бөгөөд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжийн 25 тэрбум төгрөгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр арилжаалав. Арилжааны нээлтэнд Монгол улсын сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг, ХХААХҮ -ийн дэд сайд Х.Золжаргал болон Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нар оролцож арилжааг нээв. Өнөөдрийн арилжаагаар 23.2 тэрбум төгрөгийн бонд арилжигдав. Дараагийн 8 дугаар сарын 16-ны бондын арилжаа дараах нөхцөлтэй байна: Хугацаа /жил/ Тоо хэмжээ Нэгжийн үнэ Нийт дүн Дуудах хүү 1 200,000.00 100,000.00 20,000,000,000.00 8.00% 2 50,000.00 100,000.00 5,000,000,000.00 9.00%