• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХОТ ДЕВЕЛОПМЕНТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-11-25 17:14:36

“Хот девелопмент” ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТУЗ-ийн хурлын №20/06 тоот шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагт хуралдуулахаар товлосон байна.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2021.01.04-ний өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр: 2020.12.11-ний өдөр 

Хуралдах газар:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1 "Би Ди Сек" ҮЦК ХК-ийн төв байр. /Коронавирусын цар тахалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд онлайн хурлыг зохион байгуулна/

Хурлаар хэлэлцэх асуудал:                                

  •  Компанийн өрийг хувьцаагаар солих төслийг батлах тухай
  • Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан хаалттай хүрээнд нэмж энгийн хувьцаа гаргах тухай
  • Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбоотой сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг хэлэлцэн батлах тухай
  • Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан хаалттай нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх эсэх тухай

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам:

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд "БиДиСек" ҮЦК -ийн төв оффис болон хурал зохион байгуулах комиссын дарга Х.Азбаяр, гишүүн Э.Эрхэмзаяа нараас холбогдох мэдээллийг цахимаар авч, танилцах боломжтой. 

Хурал зохион байгуулах коммис: 75551919, 99052845

Имэйл хаяг: info@bdsec.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ