• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

“ГОНИР” ХК -ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХААР ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2014-03-31 16:50:19
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Гонир” ХК  (MSE : GNR)-ийн нийт гаргасан 275,186 ширхэг хувьцааны 58.3 хувь буюу 160,332 ширхэг хувьцааг эзэмшигч иргэн Б.Батхүүгээс тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 41.7 хувь буюу 114,854 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 114 /нэг зуун арван дөрвөн/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, санал хүчинтэй байх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.


“Гонир” ХК (MSE : GNR)-ийн тухай:


Хаяг: Улаанбаатар, Сэлэнгэ аймаг, Баянгол сум
Захирлын нэр: Б.Батсайхан
Байгуулагдсан огноо: 1992-05-29
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 275,186

Нэрлэсэн үнэ: 100 төгрөг
Хаалтын ханш: 160 төгрөг
Үйл ажиллагааны чиглэл:
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 

 

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ